Thursday, 2024-04-25
Zaluus.ucoz.com
Zar
Section categories
Ангилал [2]
hicheel [2]
video [7]
movie [10]
foto [3]
Program [2]
Game PC [3]
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form
Main » 2011 » April » 13 » Hvnii hogjiliin 21000 tugrugiig boonoor ni ogoh turshilt yawagdaj bna
2:27 PM
Hvnii hogjiliin 21000 tugrugiig boonoor ni ogoh turshilt yawagdaj bna



Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөгийг бөөнөөр нь олгохоор болсон байна. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгээс тодруулсан юм.

-Хүний хөгжил сангаас олгож буй мөнгийг иргэд бөөнөөр нь авах боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ бол иргэн банк хоёрын хоорондын асуудал. Түүнээс манайхаас бөөнөөр нь өгөх журам байхгүй. Харин хүн бүрийн 21 мянган төгрөгийг cap бүр банкинд байршуулах ёстой. Өөрөөр хэлбэл, хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомжид зааснаар хүний хөгжил сангийн мөнгийг cap бүр олгох учиртай. Ямар нөхцөлд бэлэн мөнгөөр өгөх юм бэ гэхээр иргэд итгэлцэлийн гэрээ байгуулж, нэгдэн нийлж 10 саяаас доошгүй мөнгийг бэлэн бусаар авах юм. Харин 21 мянган төгрөгийг бэлнээр нь олгох ажлыг одоогоор туршилтаар явуулж байгаа.

-21 мянган төгрөгийг олгож байгаа бүх банк энэ мөнгийг бөөнөөр нь олгох уу?
-Одоогоор "Хадгаламж" банк туршилтаар бөөнөөр нь өгч байгаа юм билээ. Тухайн банк, иргэн хоёр гэрээ хийж, хүүгээ тохироод мөнгөө урьдчилан авч болох юм.

-Цаашид энэ мөнгийг тарааж байгаа гурван банк бүгд энэ үйл ажиллагаанд шилжих үү?

-Цаашид манай талаас банкуудынхаа тоог нэмэх бодлого баримтална. Яагаад гэхээр Монгол Улсын иргэн бүр банкнаас үйлчилгээ авч байна. Тиймээс иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс техникийн дэвшилтэд технологийг ашиглах юм.

-Одоогоор шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хэчнээн иргэн 21 мянган төгрөгөө авсан бэ?
-Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн нийт нэг сая 686075 иргэний нэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталгаажиж ирсэн. Үүн дээр 16 хүртэлх насны 710116 хүүхдийг нэмсэн. Өөрөөр хэлбэл, хоёр сая 389191 иргэнд гуравдугаар сарын 31-ны байдлаар 21 мянган төгрөгийн хишиг хувийг хүртээгээд байна.

-Энэ хугацаанд хэчнээн төгрөгийн санхүүжилт ороод байна вэ?
-Санхүүжилтийн хувьд I-III сард нийт 159,5 тэрбум төгрөг, энэ сард 58,3 тэрбум төгрөгийн санхүүжүүлсэн. Нийт 217,8 тэрбум төгрөгийн санхүүжилтыг эхний дөрвөн сард хийгээд байна.

Энэ талаар "Хадгаламж" банкнаас тодруулахад "Ер нь бол урьдчилан олгож байгаа гэж хэлж болохгүй. Гэхдээ Нисэх, Сүхбаатар аймагт туршилтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ мөнгийг бөөнөөр нь авахад тодорхой хэмжээний хүү бодно. Гэхдээ бусад зээлийн хүүгээс бага" гэсэн юм.
Category: Ангилал | Views: 1194 | Added by: Bt_1231 | Rating: 0.0/0
Total comments: 1
1 saa  
0
mal sdakuud ene olon terbum tugruguur ulsdaa yu hiij boloh bsn boldoo. getel zugeer idej uu geed taraachihdag shaasan. ingej taraasan taraagaagui bolool bsn bizde. 21000 tugrugtei hogon dund geldruulej bhaar yadaj buh hogoo tsewerleed saihan zulegjuulj gereltvvleg nemchihgui.

Name *:
Email *:
Code *:
Zar
Block title
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Site friends
  • Create a free website
  • Copyright MyCorp © 2024
    Free website builderuCoz